Blog дотор хайлт хийх

Sunday, June 17, 2018

Зүүн Өмнөд Азиар аялсан нь: №1 Вьетнам

Вьетнам улсын тухай
Вьетнам (Việt Nam), албан ёсоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог.  Энэтхэг-Хятадын хойгийн дорнод эргийг даган, умардаас өмнөд хүртлээ 1650 километр урт, хөндлөн 50-600 километр нарийн S маягийн хэлбэртэй оршдог. Вьетнам нь 96.5 сая гаруй хүн амтай бөгөөд үүгээрээ дэлхийд 15-т жагсдаг.
Вьетнам нь 10-р зуунд тусгаар улс болохоос өмнө мянган жилийн турш Хятадын захиргаанд байжээ. Үүнээс хойш олон улс хөгжин цэцэглэж байсан боловч 19-р зууны эхэн үед Францын колони болсон байна. Францчуудын эсрэг тэмцлийн үр дүнд 20-р зууны дунд үед Францчуудыг улсаасаа хөөж чадсан боловч улс төрийн хувьд улс нь хоёр хуваагджээ. Энэ хоёр тал нь Вьетнамын дайны үеэр дайтаж, 1975 онд коммунистууд ялалт байгуулжээ.

Цаг агаар, уур амьсгал ямар вэ?
Вьетнамд цаг агаар бүсчлэлээрээ харилцан адилгүй байдаг. Ханой буюу Хойд хэсэгт, 5-10 сард халуун, чийглэг, бороотой. 11-4 сард сэрүүн, хуурай байдаг. Хойд хязгаарт 12,1 сард нэлээн сэрүүн байдаг. Төв Вьетнам нь ерөнхийдөө 1-8 сард халуун хуурай байх ба 9-11 сард бороотой. Өмнөд Вьетнамд 11-4 сард ерөнхийдөө хуурай халуун байх ба 5-10 сард чийглэг дулаан, 6-8 сард борооны улирал тохиодог.

Ханой 2018.07 сарын цаг агаарын төлөв байдал
Очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээллийг өдөр, 7 хоног, сараар харах боломжтой, маш сайн нарийвчлалтай харуулдаг сайт https://www.accuweather.com бөгөөд гар утсанд зориулсан iOS, Andoid application байдаг.


Хэрхэн Вьетнам луу явах вэ?
  • Вьетнам улс руу зорчихын тулд виз авах шаардлагатай. 25$-р 30 хоногын хугацаатай нэг удаагын визийг ажлын 3-4 хоногт гаргаж өгдөг. Вьетнамын элчин сайдын яам нь Хөдөө аж ахуйн яамны яг зүүн талд буюу Бөхийн өргөөний автобусны буудлын замын хойд талд нь байрладаг. 
  • Ханойд очих /автобус, галт тэрэг, онгоц/
Хятадын Nanning гэдэг хотоос автобус болон галт тэрэг Вьетнам луу явдаг. 

Автобусаар явах ерөнхий мэдээлэл: 

Галт тэргээр явах ерөнхий мэдээлэл: 
Галт тэрэгний тасалбарыг онлайнаар худалдаж авах боломжгүй. Тасалбар түгээх газраас нь визтэй пасспорт үзүүлж авах шаардлагатай. Тасалбарын олдоц муу байх магадлалтай.

Онгоцоор Ханойд очих:
Гуанжоу болон Хонг Конгоос шууд нислэгтэй.
Нислэгийн хугацаа: 2 цаг
Үнэ: Гуанжоу-Ханой 51$-88$
Үнэ: Хонг Конг-Ханой  44$-72$

TRIP.COM APPLICATION HONG KONG-HANOI
Trip.com applicaton гар утсандаа татаж суулгаад нислэгийн үнийг сараар харах боломжтой. Ихэвчлэн Хятад болон Зүүн Өмнөд Азийн нислэгүүд хямд үнээр олддог. 
Онгоцны нислэг, галт тэрэгний тасалбар /Зөвхөн Хятадын дотоодын галт тэрэгний тасалбар авах боломжтой/, зочид буудал /booking.com сайттай холбогдож ажилладаг/ энэ гурван үйлчилгээний тасалбар, захиалгыг нэг application-р хийх боломжтой. Тасалбар худалдаж авах болон зочид буудал захилга хийж review үлдээх бүрт харгалзах оноо цуглуулдаг. Уг цуглуулсан оноогоороо хөнгөлөлтийн ваучер авах боломжтой. Мөн дээрээс нь тогтмол янз бүрийн урамшуулал зарладаг.
Энгийн нэг trip.com талаар жишээ дурдвал: Хямд нислэг хийдэг AirAsia тасалбарыг өөрийнх нь вэб сайтаас бүртгүүлж олон улсын картаараа тооцоо хийхэд тасалбар бүр дээр 2$ шимтгэл нэмэгддэг. Харин trip.com авахад ямар нэг шимтгэл байхгүй. 
Сонирхуулж хэлэхэд анх ctrip.com нэртэй Хятадын application байсан ба trip.com-г худалдаж аваад одоо энэ хоёр нэгдээд trip.com болсон түүхтэй. Хуучин ctrip.com дээр олон улсын картаар тооцоо хийхэд шимтгэлтэй байдаг байсан юм. Ер нь онгоцны тасалбар захиалахдаа олон улсын картаар тооцоо хийхэд шимтгэлтэй эсэхийг нь лавлахад гэмгүй шүү. Хямд тасалбарыг хайж олоод захиалах гэтэл зарим сайтууд шимтгэл нь хувиар эсвэл тогтмолоор тогтоосон байх тохиолдол нэлээн байдаг.

Trip.com application гар утсанд татах линк:
 https://www.trip.com/m/downapp?utm_medium=referral&utm_source=APPRECOMMEND&utm_campaign=app

Вьетнамын талаар:

  • Хэл: Вьетнам хэлээрээ ярих ба Англи хэлтэй байхад алзахгүй. Ялангуяа залуучууд нь бүгдээрээ л Англиар яридаг санагдсан.
  • Мөнгөн дэвсгэрт: Вьетнам донг, VND, 1$=23.000 VND, 1₮=9.37 VND ер нь нэлээн ханш сул мөнгөн дэвсгэрт. 
  • Төлбөр тооцоо хийх хэлбэр: Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийсэн нь хамгийн тохиромжтой. Олон улсын карт уншуулахаар зарим тохиолдолд шимтгэл нэмж тооцдог. АТМ-с олон улсын картаараа бэлэн мөнгө авахад гүйлгээ бүрт 50.000 VND буюу 2.16$ шимтгэлтэй мөн зарим банкны АТМ үүнээс ч өндөр шимтгэл авна зарим нь авсан мөнгөнөөс хувиар тооцсон шимтгэлтэй. Вьетнам аялах гэж байгаа бол Монголоосоо ч юм уу эсвэл Хятадаас $ аваад явбал АТМ-д шимтгэл төлөөд байхгүй. Эсвэл шимтгэлийг нь харж байгаад нэг удаа бөөн авчих хэрэгтэй. Авсан мөнгөө хэрэглээд дуусахгүй бол $ болгож солиулаад аваад явчиж болно.
  • Аюулгүй байдлын талаар: Терросист болон янз бүрийн халдлага болох тал дээр бол аюулгүй улс. Хувиараа явдаг таксины жолооч нар ер нь л мөнгө нэмж авах болон салгах санаатай ер нь суугаад дэмий. Түүний оронд Grab application-г утсан дээрээ татаж суулгаад такси үйлчилгээг авах юм бол аюулгүй дээрээс нь үнэ боломжийн. Grab бол Зүүн Өмнөд Азийн орнууд өргөн дэлгэр ашиглагдаж байгаа Uber-тэй төстэй үйлчилгээ үзүүлэгч application юм. Газрын зураг дээр очих газраа эхэлж заагаад хэдэн км ямар үнээр явах нь шууд гараад ирдэг болохоор илүү мөнгө нэмж авна гэсэн асуудал байхгүй.Мөн үйлчилүүлэх бүрт оноо цуглуулах ба цуглуулсан оноогоороо хөнгөлөлтийн ваучер авч болдог. Аюулгүй болон боломжийн үнээр зорчиход тохиромжтой application юм. Зам тээврийн осол нэлээн гардаг юм шиг санагдсан жолооч нар нь нэлээн ширүүн явдаг, урсгал сөрнө, харин ч нэг тоох ч үгүй урсгал сөрнө. Бүүр жуулчин авч явж байгаа автобуснууд урсгал сөрөөд л давхиад байна.
  • WiFi, Internet: Хэдий Хятад маягын хөгжлийн загвартай, Соцалист улс гэх боловч интернэт дээр Хятад шиг хаалттай биш нээлттэй улс. Үйлчилгээний газрууд нь бүгд л WiFi-тай, хурд бол тийм ч сайн биш бүүр тийм ч муу биш. Онгоцны буудал дээр буугаад 3GB датайтай дугаар, 7 хоногын хугацаатай, үнэ нь: 200.000 VND буюу Монгол мөнгөөр 20.000₮. Хот руу нь ороод  Old Quarter-т жуулчидад зориулсан арай хямд, илүү олон сонголттой дугаарууд худалдаалдаг.
  • -1 цагын зөрүүтэй: буюу Улаанбаатарт 15:00 цаг болж байхад Вьетнамд 14:00 цаг.

Ханойд онгоцны буудал дээр буугаад хэрхэн хотын төв рүү орох вэ?
Hanoi Airpot outside

VND Вьетнам донг
Онгоцны буудал дээр буугаад үүдэн дээр нь жуулчидад таксины жолооч нар унаа санал болгох бөгөөд үнэ нь өндөр буюу 15$-с яриж эхлээд 10$,5$ хүртэл буутлаа салахгүй дагаж ярина. Автобусны буудал нь дотоодын нислэгийн терминал дээр төвлөрч байрладаг ба эхний болон эцсийн зогсоол нь олон улсын терминалаас гараад зүүн гар тийшээ байдаг. Автобус №86, Old Quarter луу 30.000 VND (3.000₮), 40-50 мин явдаг.

Ханойд хаана байрлах вэ?
Old Quarter-д жуулчидад зориулсан зочид буудал, guesthouse, backpacker hostel-ууд маш олон байдаг.
Pillow Backpacker Hostel үнэ: 110.000 VND (11.000₮), өглөөний цайтай.
Pillow Backpacker Hostel

Hostel захиалахдаа байршил, үнэ ханшнаас гадна review-нүүд уншиж байгаад сонгох нь чухал.

Review-г tripadviser.com, booking.com, trip.com гэх мэт application болон сайтуудаас нь унших боломжтой.
















-Hoan Keim Lake, Hanoi






-Hoa Lo Prison Museum тасалбар-30.000VND


-Францчууд клончлох үедээ тусгаар тогтнолын төлөө тэмцэгч нарыг хорьдог байсан шорон.




-Европ хэв маягыг харуулсан христийн сүм

-st.Joseph's Cathedral












Вьетнамд ирсэн бол заавал үзэх ёстой газрын №1 бол алдарт Ha Long Bay
Ханой Old Quarter-д Ha Long Bay явуулдаг жуулчины компаниуд олон байх ба 2 талдаа 22-28$ байдаг. Буусан Hostel-доо хэлээд ч захиалга өгч болно. Өглөө нь хүрч ирээд аваад орой буцаагаад хүргээд өгдөг.

Ha Long Bay

Ha Long Bay Cave

Нэмэлт зөвлөгөөнүүд: Өдрийг хэрхэн өнгөрүүлэв! (Зардал, өртөг)
Ер нь халуун оронд ирж байгаа тохиолдолд хамгийн анхаарах ёстой зүйл бол цэвэр ус маш сайн уух, нэлээн халуун учраас хөлс их ялгарч шингэнээ хөлсөөрөө хурдан алддаг. Өөрийн гэсэн нэг усны савтай явбал усны мөнгө хэмнэх боломжтой. Ус их уугаад шээс хүрээд төвөгтэй биш үү гэж бодогдох байх нэлээн халуун учраас ус уугаад учиргүй шээс хүрээд байх зүйл байхгүй, ус уугаад зүгээр хөлсөөр ууршаад л гарна. Миний аялсан 5-р сарын хувьд Ханойд 2 хоноход бороо ерөөсөө ороогүй, температур +34C - +36C байх ба биед мэдрэгдэх realfeel температур +40C хүрч байсан.

Миний хувьд Гуанжоус Ханой луу онгоцоор ниссэн. Тасалбарын үнэ: 71.53$

  • 03:25-д Гуанжоус нисэх байсан 04 цаг нэлээн дөхүүлээд ниссэн 2 цаг ниссэн ба Ханойд очоод 1 цагын зөрүүтэй болохоор очиход 05 цаг болж байсан. Хилийн шалганаар 30 минутын дотор л гарсан.
  • 05:30-06:10 хүртэл онгоцны буудал дээр Автобус явах цагыг хүлээсэн. Энэ хугацаанд АТМ-с мөнгө болон дата дугаар авсан. Онгоцны буудал нь тийм ч том биш, дотор нь яваад байхаар том биш.
  • 06:40 Дотоодын нислэгийн терминал луу нь алхаж очоод Old Quarter ордог автобусанд суусан.
  • 07:50 бараг 08 цаг дөхүүлээд Old Quarter-т ирсэн.
  • 08:33 цэвэр ус 500мл=6.000VND, жижиг сүү=12.000VND, нийт=18.000VND
  • 09:30 Hanoi - Cat ba island (Ha Long Bay) зөвхөн 1 талдаа тасалбар 232.000 VND авав.
  • 10:20 Haon Keim буддын сүм-30.000 VND
  • 10:50 Нуур тойрч алхав.
  • 11:50 Өглөөний цай:Хамбургер=20.000VND, 7 up=18.000VND, нийт=38.000VND
  • 12:30 Prague pub cold Heineken 0.33 beer=40.000VND
  • 13:00 Pillow Backpacker Hostel бүртгүүлээд 1 өдөр=110.000VND
  • 14:00-19:00 Амралт
  • 20:00-21:00 Оройн хоол: 150.000VND+Вьетнам пиво 30.000VND=180.000VND
  • 21:10 Амралт
  • Цэвэр ус 1.5л=11.000VND үнэтэй.
  • Өглөө Old Quarter хэсэгт ирээд л тэр хавиараа л алхаж явсан. Үнэхээр сонирхолтой байсан. Mi Fit бугуйн цаг болон application-г суулгаснаар өдөрт хичнээн км алхсан, хэдэн цаг унтаж амарсан мэдээллийг харуулдаг. Тухайн өдрөө нийтдээ 11км, 3 цагын алхсан байсан. 
  • Маш их мотоцикл, мопидууд байдаг учраас зам хөндлөн гарах, замаар явахдаа ч анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Анх очиход их эвгүй, сүүлдээ яваад сурчдаг. Гэхдээ анхаарал болгоомж илүүдэхгүй шүү. Нийслэл хот Ho Chi Minh City, Сайгонд бол мотоцикл, мопид Ханойг бодвол бага байдаг.
  • Халуун оронд аялахдаа өглөө аль болох эрт босоод өглөөн сэрүүнд гарах хэрэгтэй нар эрт мандаж эрт жаргадаг учраас эрт гарахад асуудалгүй. Өглөө 06 цагаас гараад үзэх ёстой газруудаа өдрийн 12 цагт багтаагаад үзчихвэл амар. 12-18 цагын хооронд буудалдаа амарсан нь дээр, 12-16 цагт хэт халуун байдаг учраас гадуур алхаж явна гэдэг хэцүү. 

Ho Chi Minh City, Saigon
Ho Chi Minh City буюу Вьетнамчууд Saigon гэж яриж хэвшсэн. Хуучин нийслэл хот байсан бөгөөд Өмнөд Вьетнамд байрлах ба хамгийн том хот буюу 8.2 сая хүн амтай. Вьетнамын дайны үед Америкчуудын талд байсан гэдэг утгаараа хөгжил дэвшил, орчин үеийн байдлаараа Ханойтой харьцуулах аргагүй.

Ханойс Сайгон луу явах:
Автобус: 700.0-800.0К VND үнэтэй.
Галт тэрэг: 993.000 VND унтлагын буюу манайхаар купе
Онгоц: 42$=968.000 VND эрт захиалбал ийм үнээр олддог.

Ханойн галт тэрэгний буудал Old Quarter-т байдаг.
Галт тэрэг нь Ханойгоос Сайгон хүртэл 36 цаг явдаг. 1270 км ба галт тэрэг нь манайх шиг хуучны, орос галт тэрэгнүүд, бас удаан явна замдаа маш олон зогсоно. Мөн дээрээс нь үнэхээр их донсолж явдаг, купе нь манайд 2 ортой байдаг бол Вьетнамчууд 3 давхарт нь нэг ор нэмж 3 давхар болгосон. Манай вагонуудаас илүү муудаж элэгдсэн.
Нэмэлт зөвлөгөөнүүд: Өдрийг хэрхэн өнгөрүүлэв! (Зардал, өртөг)
Ханойгоос галт тэрэг 14:30-с хөдлөөд Сайгонд 36 цагын дараа буюу шөнө 02:40-д очдог.

Bitexco Financial Tower
Notre Dame Cathedral of Saigon
  • 03:00-05:30 хүртэл Галт тэрэгний буудал дээр өглөө болохыг хүлээв.
  • 05:30-07:10 хүртэл Google-н day trip-г ашиглан, мөн Google trips application ашиглаад явганаар дурсгалт газруудыг үзэх боломжтой. Дататай үед ашиглахад хялбар. 
  • 07:20-10:00 Сайгон амьтны хүрээлэн 50.000 VND
  • Hamburger- 20.000 VND
  • Цэвэр ус-11.000 VND
  • 11:00 Хо Ши Мин нэрэмжит төв шуудан
  • 11:30 McDonald's Big Mac 104.000 VND
  • 12:00 Номын дэлгүүрүүдээр явав. 
  • 13:00 Saigon Fantastic Hostel=86.000 VND, өглөөний цайтай, өглөөний цай нь дажгүй. 
  • 14:00-16:00 хооронд түр зуурын аянга цахилгаантай ширүүн бороо орсон. Энэ үеэр Hostel-доо амарсан.
  • 17:00 Оройн хоол: Pho шөл-67.000 VND
  • Амралт                                                                                                                              Маргааш нь өглөө эрт босч гарсан. 
  • 07:30-07:50 Hostel Өглөөний цай
  • 08:00-10:00 Vietnam war musuem=40.000 VND, Сайгонд ирсэн бол заавал үзэх ёстой музей, Вьетнамын дайны талаарх ойлголтыг бүрэн утгаар нь авна.
  • 11:00 Номын дэлгүүрээс тэмдэглэлийн дэвтэр-24.500 VND
  • 11:30 эргэж Hostel-доо очоод check out.
  • Цэвэр ус-11.000 VND
  • 12:00-14:00 хүртэл Ho Tung Mau Street хэсгээр алхав.
  • 14:30-15:50 Bitexco Financial Tower 52 давхарт байрлах EON Heli Bar-с хотыг дээрээс нь харах боломжтой. Тав тухтай, гоё орчинтой, мэдээж юмнууд нь үнэтэй: Heineken 0.33 beer-140.000 VND+service charge 15%=161.700 VND
  • 16:20-17:10 Bitexco Financial Tower доор байдаг автобусны буудлаас онгоцны буудал явдаг №152 автобусанд суув. Үнэ: 5.000 VND, 
  • Дататай болон интернэт байгаа тохиолдолд Вьетнамд болон Google ашиглах боломжтой улсад нэг газраас нөгөө газар явах тохиолдолд гар утсан дээрээ Google map дээр оруулахад зорчиж явах боломжтой тээврийн хэрэгслийн мэдээллүүд болон автобусны чиглэл, дугаар, хэдэн минут тутам ирдэг, хэдэн минут явдаг зэрэг мэдээллүүд гарч ирдэг. Гэхдээ зарим тохиолдолд зөрөх үе байна. Миний хувьд Сайгонд онгоцны буудал явдаг автобусыг Google map-с хараад автобусны буудал дээр хүлээгээд яг тэр автобус нь 20 минут хүлээхэд ирээгүй. Харин №152 автобус онгоцны буудал явдаг байсныг уг автобусны кондуктар нь намайг үүргэвч үүрсэн болохоор онгоцны буудал явах гэж байгаа байх гээд л дуудаж ирээд л суу суу гээд л би ч лавлаж асуугаад л суусан, надаас өөр хүн суулгүй ганцаараа онгоцны буудал орсон шүү. 
                                  Дараагийн зогсоол Тайланд, Бангкок



No comments:

Post a Comment